Бангкокт 20 хүний аминд хүрсэн халдлагад сэжиглэгдэж буй эрэгтэй буруугаа хүлээж эхэлсэн тухай "BBC" агентлаг мэдээлжээ.
Алан хядах ажиллагааны гол сэжигтэн тэсрэх бодис бүхий цүнхийг дэлбэрэлт үйлдсэн эрэгтэйд шилжүүлж өгснөө хүлээсэн гэж Тайландын цагдаагийн газар мэдэгдсэн байна.
Одоогоор энэ хэрэгт сэжиглэгдсэн гадаадын хоёр иргэнийг саатуулаад байгаа аж. Дэлбэрэлтийг гардан гүйцэтгэсэн этгээдийг хайх ажиллагаа үргэлжилж байна. Цагдаагийн газрын төлөөлөгчийн ярьснаар сэжигтэн Юсуф Миераили төмөр замын буудал дээр шар майктай эрэгтэйд цүнхээ өгсөн гэж мэдүүлсэн байна. Тиймэсс холбогдох албаныхан дахин нэг сэжигтэнг баривчлах хэрэг гарах нь.
Миераилийг өнгөрсөн сарын сүүлчээр Камбожийн хилийг давах гэж байхад нь баривчилсан юм. Тэрбээр биедээ БНХАУ-ын иргэний үнэмлэхтэй явж байжээ.
Г.Үжин