АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоныг албаны мэдээллийг хувийн цахим шуудангаар илгээж, нууц мэдээлэл дамжуулах журмыг зөрчсөн хэмээн буруутгаж байсан билээ. Өнгөрсөн 3 сард эхэлсэн дуулиан эцэстээ түүний компьютерүүдийг шалгахад хүрсэн юм.
Тэгвэл энэ асуудлаар 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Хиллари Клинтон "ABC" телевизэд ярицлага өгчээ. Тэрээр ярилцлагадаа буруугаа хүлээн зөвшөөрч, хүлцэл өчсөн тухай барууны хэвлэлүүд онцолж байна.
Хиллари Клинтон 2009-2013 оны хооронд Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа албаны мэдээ, материалыг өөрийн хувийн хаягаар илгээдэг байсан нь илэрч, олон нийтийн анхаарлыг татаад байсан юм. Түүний энэ үйлдлийг албаны хүмүүс төрийн нууцад хамаарах чухал баримт бичгийг эрсдэлд оруулсан хэмээн буруутгасан байна. Уг асуудлын улмаас түүний нэр хүнд мэдэгдэхүйц хувиар буурчээ. Холбооны мөрдөх товчооныхон албаны нууц мэдээлэл задарсан эсэхийг шалгаж байгаа аж.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)