Гватемалын экс ерөнхийлөгч Отто Перез Молинаг авлигын хэрэгт сэжиглэж байгаа тухай мэдээлж байсан билээ. Тэгвэл тус улсын шүүх Отто Перезийг авлигын хэргээр шүүх шийдвэрийг гаргасан байна.
Экс Ерөнхийлөгч Отто Перез Молина.
Прокурорууд Перезийг авлигын хэрэгт холбогдсон албан тушаалтнуудын төлөвлөгөөг удирдаж байсан хэмээн буруутгаж байгаа юм. Тэдгээр албан тушаалтнууд эрх мэдлээ ашиглан, авлига авч татварын хэмжээ бага байсан ч импортолсон бүтээгдэхүүнүүдээ нуун дарагдуулсан байжээ.
Ерөнхийлөгч асан авлигын хэрэгт буруутай гэх мэдээлэл цацагдсаны дараа олон мянган хүн сарын турш Отто Перезэд хариуцлага тооцохыг шаардан жагссан билээ. Тэрээр энэхүү шуугианы дараа өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцорсон. Гэсэн хэдий ч ямар ч буруу зүйл хийгээгүй хэмээн мэдээлсэн бөгөөд мөрдөн шалгах үйл ажиллагаатай хамтран ажиллана гэдгээ хэлжээ.
Прокуроруудын мэдээслнээр Перезийг 89 мянган утасны дуудлагын бичлэгт үндэслэн авлигын хэрэгт оролцсон гэдгийг хангалттай нотолно гэж байна.
Хууль ёсоор гурван сарын хугацаанд шүүх хурал товлогдтол Перез шоронд хоригдох юм байна.
Дэд Ерөнхийлөгч Алехандро Малдонадо ерөнхийлөгчийн үүргийг ирэх нэгдүгээр сар хүртэл түр орлон гүйцэтгэж байгаа юм.
Өнгөрсөн ням гарагт гватемалчууд ерөнхийлөгчөө сонгож, Жимми Моралес ялалт байгуулсан. Гэвч түүнд өгсөн сонгогчдын санал 50 хувьдаа хүрээгүй тул ирэх 10 дугаар сард дахин сонгууль явуулахаар болсон билээ. Жимми Моралес тэргүүн хатагтай асан Сандра Торрес болон бизнесмэн Мануэль Балдизон нартай өрсөлдөх юм.
Г.Үжин