Нэрт найруулагч Б.Балжинням нь 1942 оны усан морин жилийн намрын сүүл сарын шинийн 3-ны Балжинням, Дашням давхацсан билэгт сайн өдөр Ховд аймгийн Чандмань суманд мэндэлжээ. 1962 онд Улаанбаатар хотын 2-р 10 жилийн сургуулийг төгссөн. 1969 онд Москва хотын Бүх Холбоотын Кино Урлагийн Дээд Сургуулийг суралцаж төгссөн.
1962 оноос “Монгол Кино” Үйлдвэрт оператор 1976 оноос “Монгол Кино” Үйлдвэрт Ерөнхий оператор 1981 оноос “Монгол Кино” Үйлдвэрт Ерөнхий найруулагч 1989-1990 онд “Монгол улсын Соёлын Яам”-н сайд 1993 оноос хойш “Чингис Фильм” ХХК-н ерөнхий захирлаар ажиллаж байлаа.
Баримтат кино:
«Хайгуулчид»,
«Шинэ амьдрал»,
«Алтайн магтуу»,
«ДЗО-ны 10-р их наадам»,
« Тегеран 1973»,
«Алтан бүс»,
«Монгол Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэг»,
«Монголын соёлын өдрүүд ЗХУ-д»,
«Халгай»,
«Завхан аймаг»,
«Увс аймаг»,
«Азийн 7,8-р тоглолт»,
«Хээрийн сургууль»,
“Монгол оронд айлчилна уу”,
“Амарбаясгалант хийд”
1964-1978 он хүртэлх «Кино мэдээ» сэтгүүлүүд зэрэг 80-аад баримтат киноны найруулагч, оператороор ажилласан. Түүнчлэн гадаадын 40-өөд уран сайхны киног эх хэлнээ хөрвүүлэн үлдэээжээ.
Ерөнхий найруулагчаар ажилласан;
«Гарын таван хуруу» 1982 он
«Тань руу нүүж явна» 1984 он
«Ацаг шүдний зөрүү» 1985 он
«Би чамд хайртай» 1985 он
«Сүүдэр» 1986 он
«Мандухай цэцэн хатан» 1987 он
«Хачин хүн» 1989 он
«Мөнх тэнгэрийн хүчин дор» 1992 он
«Шүтээн» 1993 он
Ерөнхий зураглаачаар ажилласан;
«Улаан дарцаг» 1970 он
«Ичээнд нь» 1972 он
«Моторын дуу» 1973 он
«Сүхболдын яриа» 1974 он
«Хань» 1975 он
«Эх бүрдийн домог» 1975 он
«Дэгдээхэй нас» 1977 он
«Тойрох хуудас» 1979 он
«Говийн зэрэглээ» 1980 он
«Гэрлэж амжаагүй явна» 1981 он
«Жаргал даахгүйн зовлон» 1982 он
«Гарын таван хуруу» 1982 он
«Саруул талын ерөөл» 1983 он
«Тань руу нүүж явна» 1984 он
«Ацаг шүдний зөрүү» 1985 он
«Би чамд хайртай» 1985 он
«Сүүдэр» 1986 он
«Хачин хүн» 1989 он
«Шүтээн» 1993 он
Бичсэн кино зохиол:
«Сүхболдын яриа»
«Дэгдээхэй нас»
«Говийн зэрэглээ»
«Би чамд хайртай»
«Сүүдэр»
«Илүү сартай зун»
«Ай хөөрхий чи минь» (Эргүүлэг)
«Нулимсан нуур»
«Бүрхарат»
Сэтгэгдэл (3)