Бангкокын алдартай сүмд өнгөрсөн сард тэсрэх бөмбөг тавьсан хэргээр саатуулагдаад байсан сэжигтнүүдийн нэг хэргээ хүлээсэн байна. Энэ талаар Тайландын цагдаа нар мэдэгджээ.
Сэжигтэн Юсуфу Мирайлийг өнгөрсөн долоо хоногт Камбож руу зугтах гэж байхад нь Тайландын хилээс баривчилсан байна.
Түүнийг баривчлагдах үед тэсрэх бөмбөг хийхэд ашиглагдах их хэмжээний химийн бодисуудыг тээвэрлэж явсан байна.
Тайландын Цагдаагийн ерөнхий газрын дарга Правут Тавоншириг даваа гарагийн хэвлэлийн бага хурлын үеэрээ “Тэсэрч болзошгүй, хууль бус ачаа тээвэрлэснийг нь бид Юсуфуд хэлсэн. Тэгээд тэр хэргээ хүлээсэн” хэмээжээ.