Энэ сарын 1-ны өдрөөс Замын хөдөлгөөний шинэ дүрэм хэрэгжиж эхлээд байгаа. Уг дүрмээр бол явган зорчигч гарцгүй газраар зам гарах хориотой. Гэтэл өчигдөр УИХ-ын нэр бүхий гишүүд Төрийн ордны зүүн талын замын тэмдэглэгээгүй хэсгээр гарч яваа зураг олон нийтийн сүлжээнд тарсан. Олон нийт тэднийг гарцгүй гарцаар гарсныхаа торгуулийг төл гэж шаардаж байсан юм. Тэгвэл тэдгээр гишүүдийн нэг болох Л.Энх-Амгалан гишүүн өнөөдөр торгуулиа төлсөн байна.
Тэрбээр өөрийн цахим хуудсанд "Өчигдөр бидний гишүүд замын хөдөлгөөний дүрэм зөрчиж гарцгүй газраар зам гарсныг нэгэн зурагчин нийтэлсэн байна лээ. Бид замын хөдөлгөөний дүрмээ биелүүлээгүй учраас торгуулиа өөрсдөө очиж төллөө. Дахиж гарцгүй газраар яасан ч зам гарахгүй, бас хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй шүү гэдгийг хэлмээр байна. Бурууд нүд хурц гэж гэрэл зурагчин Баярбаатартаа амжилт хүсье. Найзуудаа уучлалтыг минь хүлээн авна уу" гэж бичин, торгууль төлсөн баримтаа хавсаргажээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (8)