УДЭТ-ын хамт олон орон нутгийн үзэгчидтэйгээ уулзахаар аян замд гарчээ. Тэдний эхний буудалласан газар Өвөрхангай аймаг бөгөөд маргааш Хархорин суманд тоглох юм байна.
Тус театрынхан төрөөс баримталж буй соёл урлагийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хөдөө орон нутгийн иргэдэд мэргэжлийн урлагаар хүрч үйлчлэх, театрын урлагийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “УДЭТ-ын өдрүүд” аялан тоглолтыг 2002 оноос эхлүүлсэн билээ. Тоглолтын хөтөлбөрт “Бүүвэй" уянгын драмын жүжиг, “Чөлөөт хос" орчин үеийн жүжиг, С.Жаргалсайханы “Хэлж зүрхлээгүй хайр" жүжиг болон “Онц сурлагатнууд орохыг хориглоно” хүүхдийн жүжгүүд багтжээ. Тэд энэ сарын 12-14-нд Баянхонгор аймагт тоглох юм.