Олон улсын дуурийн дуулаачийн гурван удаагийн Гранпри эзэн, гурван удаагийн дэд байрын эзэн монгол түмний бахархал болсон уран бүтээлчийн нэг бол яахын аргагүй ЦДБЭЧ-ын дуучин Ч.Бадрал билээ. Тэрээр ОХУ-ын Москва хотод өөрийн бие даасан тоглолтоо амжилттай зохион байгуулж эх орондоо хүрэлцэн ирээд байна.
Түүнийг БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, ЦДБЭЧ-ын хамт олон болон Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийнхөн Буянт-Ухаа нисэх онгоцны буудалд угтан авчээ. Ингээд эрхэм уран бүтээлчдээ уран бүтээлийн өндөр амжилт хүсье