Хэдхэн цагийн өмнө Германы засгийн газар 6 тэрбум еврог цагаачдад зориулах шийдвэр гаргалаа. Өөрөөр хэлбэл энэхүү төсвийг энэ жил тоогоороо рекорд эвдсэн дүрвэгсэд болон тэдний урсгалыг дэмжихэд зарцуулах аж.
Энэхүү үйл явдлын дараа тус улсад Канцлер Ангела Меркель Германы хилийг нээх аюултай жишиг тогтоосноор нөхцөл байдлыг дордуулах нь гэсэн шүүмжлэл өрнөжээ.
Австри, Унгар орогнол хүсэгчдэд үйлчлэх хуулийг зөөлрүүлэх хэлэлцээ хийсний дараа буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 18 мянган дүрвэгч хил нэвтэрсэн билээ. Германы дэмжлэгтэй энэхүү хэлэлцээрийн дараа тус улсын засгийн газрыг бүрдүүлэгч хоёр нам хуралдаж дээрх төслийг баталжээ.
Гурван тэрбум еврог улсын болон орон нутгийн консулын газруудад, үлдсэн гурвыг нь тэтгэмжийн хөтөлбөрт зарцуулахаар тогтсон байна.
Герман Улс энэ жил 800 мянгна цагаач хүлээн авна хэмээн хүлээгдэж байгаа юм.
Г.Үжин