БНХАУ-ны нийслэл Бээжин хотноо өнөөдрөөс эхлэн 14-нийг хүртэл хөлбөмбөгийн Зүүн Азийн фестиваль зохион байгуулагдаж байгаа юм.
14 хүртэлх насны өсвөрийн тамирчдын дунд зохиогдож буй уг тэмцээнд Япон, БНХАУ, Өмнөд Солонгос, Хойд Солонгос, ХонгКонг, Тайвань, Макао, Гуам, Монгол, Хойд Марианы арал зэрэг нийт 10 улсын тамирчид өрсөлдөх юм. Азийн шилдэг улсуудтай өрсөлдөх тус тэмцээнд Монголын баг тамирчид оролцохоор өнөө өглөө эх орноосоо мордсон байна.
14 хүртэлх насны шигшээ багийн ахлах дасгалжуулагч Э.Шинэбаяр ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр туслах дасгалжуулагч П.Мөнхбат болон багийн эмч тамирчдын хамтаар урд хөршийг зорилоо.
МХБХ шинэ бодлогын хүрээнд нас насны шигшээ багийг байгуулж улмаар гадны хөрш зэргэлдээх улс орны баг тамирчидтай тоглуулж хамтарсан бэлтгэлийг хийн тамирчдын ур чадвар, сэтгэлзүйд анхаарсан олон ажлуудыг хийж гүйцэтгэж байгаагийн нэгэн жишээ энэ билээ. Эдгээр тамирчид анх удаа гадны оронд зочлон өрсөлдөх гэж байгаа юм байна.