Беларусийн Сонгуулийн ерөнхий хороонд тус улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр 5 хүн бичиг баримтаа бүрдүүлэн өгсөн байна.
Тэдгээрийн дунд одоогийн төрийн тэргүүн Александр Лукашенко бүртгүүлжээ. Ерөнхийлөгч Александр Лукршенког дэмжиж 1.753.380 хүн гарын үсэг зурсан тул тэрээр 5 дахь удаагаа Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж байгаа юм.
Түүнээс гадна Татьяна Короткевич, Сергей Гайдукевич, Николай Улахович, Виктор Терешенко нар юм.
Беларусийн төрийн тэргүүний сонгууль ирэх сарын 11-нд болохоор товлогдсон билээ.
Г.Үжин
Сэтгэгдэл (3)