Бразилийн Парати хотын ойролцоо автобус осолдож олон хүн амь насаа алдсан талаар “BBC” агентлаг мэдээллээ. Одоогийн байдлаар 15 хүн амиа алдсан бөгөөд 30 гаруй хүн гэмтэж бэртжээ. Ойролцоох эмнэлэгт нисдэг тэргээр хүргэгдсэн хүмүүсийн заримынх нь биеийн байдал хүнд байгаа тул амиа алдагдсдын тоо нэмэгдэж магадгүй хэмээн үзэж байна.
Автобус Парати хотын ойролцоо орших, жуулчдын ихээр очдог алдартай наран шарлагын газар луу явж байгаа онхолдсон байна. Замын тасарсан хэсэг ослын шалтгаан болсон байж болзошгүй аж. Тиймээс амиа алдагсдын дунд гадаадын иргэд олон байгаа нь ойлгомжтой гэлээ.
Холбогдох албаныхан ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр осол гарсан зам даваа гарагт болох Бразилийн тусгаар тогтнолын өдрийн баяртай холбогдон ихээхэн ачаалалтай байсан хэмээн бичжээ.
Жуулчдын халуун цэг гэгддэг Парати нь Бразилийн томоохон хотуудын нэг бөгөөд Рио Ден Жанейро болон Сао Пауло хотуудын дунд оршдог байна.
Г.Үжин