Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам ойрд их ууртай байна. Тэрбээр Ардчилсан хувьсгалын 24 жилийн ойгоор АН-ыг хулгайч нарын нам болсонд бухимдаж буйгаа илэрхийлсэн. Тэгвэл түүний уур одоог хүртэл арилаагүй бололтой. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа "АН бол дотроосоо өтөж, муудаж байгаа төдийгүй хулгайч, луйварчдын нам боллоо" гэж ярьжээ.
Цаашлаад тэрбээр намаасаа татгалзаж, намын батлахаа АН-ын дарга З.Энхболдод буцааж өгөх сурагтай байна. Үүнээс үзвэл тэрбээр уугуул намаа ихэд үзэн ядаж байгаа бололтой.
Д.Сосорбарам бол Ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн анхны 13-ын нэг. Тиймээс ч Ардчилалын үйл хэрэгт гар бие оролцдогоос гадна нам дотроо идэвхтэй дуугардаг нэгэн юм.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (50)