Газрын тосны үнэ унасантай холбогдуулан Саудын Араб Улс төсвөө танахаар болсон тухай тус улсын Сангийн сайд Ибрахим ал-Ассаф мэдээллээ.
Тэрээр Арабын “CNBC” телевизээр дамжуулан мэдээлэхдээ “Манай улс газрын тосны буурсан үнийг хянах боломжийн нөхцөлд байсан. Гэвч газрын тос экспортоллоор дэлхийд тэргүүлэгч Саудын Алаб үнэ буурсныг үл тоон бүтээгдэхүүний чанарын түвшинд анхаарсны улмаас алдагдалд орж эхэлсэн” гэжээ.
Өдгөө нэг баррель газрын тос 50 ам.доллараас буурсан нь жилийн өмнөх энэ үеийнхээс хоёр дахин унасан үзүүлэлт юм.
Сангийн сайд цаашид авах арга хэмжээний талаар ярихдаа “Бид нөөц үүсгэсэн. Бид одоогоор ач холбогдол багатай зардлуудыг танаж байна. Түүнчлэн дотооддоо үйлдвэр байгуулах болон дотоод ажилтнуудын тоог нэмэгдүүлэхийг хичээж байгаа” гэжээ.
Саудын Араб гол секторууддаа хөрөнгө оруулалт хийсээр байх бөгөөд гадаад эрчим хүчний үйлдвэрүүдийг шинэчлэх томоохно ажлыг эхлүүлэх юм байна. Мөн сукук хэмээн нэрлэгддэг исламын орнуудад зориулсан бонд гаргаж магадгүй аж.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)