"Ulaanbaatar 2015" туялзуур сэлэмний залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээний нээлт маргааш Улаанбаатар хотноо болно.
Энэ сарын 7-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох энэ тэмцээний хүрээнд Улаанбаатар хотноо Азийн туялзуур сэлэмний холбооны 2015 оны Ерөнхий Ассемблей болж байгаа бөгөөд өнөөдөр эхэлсэн тус хуралд Азийн 35 улсын туялзуур сэлэмний холбооны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга болон хүндэт зочид оролцож байна.
Залуучуудын ААШТ-д тэмцээнд Монгол улсаас анх удаа бүтэн баг буюу туялзуур сэлэмний 3 төрөл болох epee, foil, sabre төрөлд 15 тамирчин, 4 дасгалжуулагчийн хамт оролцож байгаа юм.
"Ulaanbaatar 2015" туялзуур сэлэмний залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” спорт цогцолборт үнэ төлбөргүй болох аж. Энэхүү тэмцээнд Ази, Номхон далайн орнуудын 34 улсын 210 сэлэмчний тулаан болно.
Дашрамд сонирхуулахад тэмцээний өдрүүд УДЭТ-аас “Буянт-Ухаа” спорт цогцолбор чиглэлд шугамын автобус өглөөний 09 цагаас эхлэн цаг тутам үнэ төлбөргүй явах юм байна.