“Реал Мадрид” клуб Испани дахь дүрвэгчдэд зориулж 1 сая еврогийн тусламж үзүүлэхээр болсноо албан ёсоор мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
“Энэхүү хандивын мөнгөөр дүрвэгсдэд зориулсан аюулгүй газар байгууллахад зарцуулах болно” гэж НҮБ-ын Дүрвэгсэд хариуцсан төвөөс уламжилжээ.
Мөн тус клубын тоглогчид дүрвэгсдэд туслах аянг эхлүүлээд буйг “Реал Мадрид” клубын Ерөнхийлөгч Флорентино Перез сэтгүүлчтэй уулзах үеэрээ мэдэгджээ. Тэрбээр өчигдөр 17.00 цагийн үед дүрвэгсдийн асуудлаар НҮБ-ын удирдлагуудтай утсаар ярьсан байна.