Австри болон Герман улс дүрвэгсдийг хүлээж авахаар болсноо зарлалаа.
Өнгөрсөн өдрүүдэд дүрвэгсэд Унгарын хилийн бүсэд гацсан байсан юм. Австри болон Герман улс тэднийг хүлээж авахаа зарласны дараа дүрвэгсдийн ихэнх нь Австрийн Виена болон Германы Мюнхэн хотуудыг зорьсон байна.
Австрийн хилийн харуулынхны мэдээлснээр өчигдрийн байдлаар 10 мянга орчим цагаач тус улсад нэвтэрчээ.
Өнгөрсөн долоо хоногийн эхээр Унгарын засаг захиргаа тэднийг нутаг дэвсгэртээ нэвтрүүлэхийг бүрэн хориглож, хилээ хаагаад байсан юм. Европын холбооны улсууд мянга мянгаараа ирж буй дүрвэгсдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцээрт орсоор байна. Гэвч Унгарын зүгээс дүрвэгсдийг ямар нэгэн байдлаар хүлээж авах боломжгүй гэдгээ илэрхийлж байгаа аж.