БНСУ-ын Сөүл хотын симфони найрал хөгжмийн удирдаач, Москва хотын Павловскийгийн нэрэмжит театрын удирдаач Ну Тэ Чол Монгол Улсын Филармонийн захиргаа, симфони найрал хөгжмийн уран бүтээлчидтэй хамтран хоёр улсын сонгодог урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахуйц төсөл хөтөлбөрүүдийг хамтран зохион байгуулж байна.
Түүнчлэн Монгол, Солонгос улсын соёлын харилцааг улам бэхжүүлэх, үзэгч түмэнд сонгодог урлагийн гайхамшгийг сурталчлан таниулах зорилготойгоор олон талт үйл ажиллагаа, тоглолтуудыг хүргэхэд бэлэн болоод байна.
Үйл ажиллагааны хүрээнд:
-2015.09.04 Монгол-Солонгос-ОХУ-ын уран бүтээлчдийн хамтарсан тоглолт /ОХУ-ын Улан-Үдэ хот/
-2015.09.07 Монгол Улсын Филармонийн Симфони найрал хөгжим БНСУ-ын хөгжимчид хамтарсан концерт /Улаанбаатар Улаанбаатар чуулга/
-2015.10.01-10.15 нд Монгол-Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан аялан тоглолт /Сөүл хот/зохион байгуулна.
Энэхүү хөтөлбөрт үйл ажиллагааны нэгэн гайхамшигт тоглолт 2015 оны 09-р сарын 07-нд Улаанбаатар чуулгын тайзнаа 19.00 цагаас эгшиглэх юм.