Монгол Улсад циркийн урлаг хөгжөөд 70 жил болсон бөгөөд циркчид түүхт ойгоо энэ жил тэмдэглэх юм. Тэгвэл ойн хүрээнд эх орондоо анх удаа олон улсын залуу циркчдийн наадмыг зохион байгуулах гэж байна. Тоо нь эрс буурсан циркийн үзэгчдийн тоог нэмэгдүүлэх, энэхүү урлагийн олон нийтэд сурталчлах зорилготой тус наадам ирэх сарын 12-нд эхэлж долоо хоног үргэлжлэх бөгөөд анхдугаар наадамд Монгол, Япон, Казахстан, ОХУ, Швейцарь, Вьетнам, ӨМӨЗО, Якутын циркчид оролцох юм.