Өнгөрсөн долоодугаар сард дэлхийн сонгодог урлагийн олимп болсон ОХУ-ын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит Олон улсын сонгодог хөгжмийн уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Монгол Улсын гавьяат жүжигчин, гоцлол дуучин Г.Ариунбаатар гранпри хүртэн дэлхийн хэмжээний дуучин гэдгээ нотлон харуулсан билээ.
Тэрээр өнгөрсөн жилээс Улаан-Үүд хотноо Буриадын Дуурь, бүжгийн эрдмийн театрт гоцлол дуучнаар уригдан уран бүтээлээ туурвиж байгаа юм. Тэгвэл тэрээр энэ сарын 17-нд Буриадын Дуурь, бүжгийн эрдмийн театрт тоглогдох Италийн суут хөгжмийн зохиолч Ж.Пуччинийн “Тоска” дуурийн Скарпиад гоцлохоор болжээ.