Өнгөрсөн долоо хамгийн гол сэдвийн нэг нь Сири хүүгийн эмгэнэлт үхлийн талаарх үйл явдал байсан.
Туркийн Бодрумын ойролцоох далайн эрэгт хэвтэж буй байдалтай нас барсан эрэгтэй хүүхдийн цогцосны зураг сошиал ертөнцөөр цацагдаж, сая сая хүний сэтгэлийг эмзэглүүлж, зүрхийг шимширүүлж байна.
Туркийн эрэгт цагаачдыг тээвэрлэж явсан завь хөмөрч улмаар 12 хүн нас барсаны тав нь хүүхэд, нэг нь эмэгтэй хүн байсан байна.
Сири хүүгийн цогцсыг харуулсан гэрэл зураг сошиал ертөнцөөр тархаж дэлхий нийтийн анхаарлыг дүрвэгсэд руу хандуулаа. Талийгаач бяцхан хүү Грекийн Кос арлыг чиглэн явж байгаад өчигдөр өглөө харамсалтайгаар амиа алдсан Сири иргэдийн нэг аж.
Бяцхан хүү далайн усанд живж өөд болсныг хэвлэлүүд мэдээлсний дараа албаны хүмүүс түүний ар гэрийнхнийг хайж эхэлсэн байна. Тэгвэл амиа алдсан гурван настай хүүг Алан Курди гэдэг байсан ба аавыг нь Абдулла гэдэг аж.
Эцэг нь Туркээр дамжин Грекийн Кос арал руу явах замдаа хүүхдээсээ сураг тасарчээ. Харин энэ үеэр хүү танихгүй хүмүүсийн хамт завьтайгаа усанд осолдсон харамсалтай явдал болсон байна.
Хүүгийн аав Абдулла “Би хүүгээ хайсаар аргаа бараад байсан. Хүү маань ээжтэйгээ хамт явсан. Эхнэр маань амьд үлдсэн байх магадлал үгүй болоод байгаа. Магадгүй эхнэр маань ч усанд осолдсон байх” хэмээн нулимс дуслуулан ярьжээ.
Уг асуудлаас үүдэн дүрвэгсдийн эсрэг хатуу байр суурь илэрхийлээд байсан Европын холбооны байр суурийг олон хүн шүүмжилж, дэлхийн томоохон хэвлэлүүд ч энэ талаар онцлон мэдээлж байв.
Тэгвэл Европын холбоо байр сууриа зөөлрүүлж дүрвэгсдийг хүлээж авах квотоо нэмсэн байна. Тодруулбал Европын холбоонд багтдаг улс бүр 800 мянган хүн хүлээж авахаар болсон юм.
Алан хүүгийн зургаас болж Европын 20 гаруй оронд эсэргүүцлийн жагсаал болж Грек, Их Британи, Канад, Германы удирдлагуудыг буруутгаж “Тэд хүүг алчихлаа” гэх эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгуулж байна.
Алан хүү ганцаараа амиа алдаагүй бөгөөд ээж Рихан болон таван настай ах Галипийн хамтаар хорвоогоос явжээ. Хүүгийн аав Абдулла Курди ослоос амьд үлдсэн юм.
Үхлээрээ олон зуун цагаачдыг аварсан баатарлаг хүү Аланыг өчигдөр сүүлчийн замд нь үдсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Оршуулах ёслолд хүүгийн аав болон 1000 гаруй хүн оролцсон байна.
Сэтгэгдэл (9)