Энэтхэгийн далайн Реюнион арлаас олдсон металл объект Малайзын MH370 дугаарын нислэгийн онгоцны хэсэг мөн болохыг Францын шинжээчид тогтоожээ.
Онгоцны жигүүр хэсэгт бичигдсэн онгоцны серийн дугаар MH370 онгоцныхтой таарсан тухай өчигдөр Парисын Прокурорын газраас мэдэгдсэн байна.
Энэхүү мэдээлэлтэй төстэй мэдэгдэлийг хэдэн долоо хоногийн өмнө Малайзын Ерөнхий сайд хийж байсан билээ. Гэвч зорчигчдын гэр бүл баттай баримт үзүүлэхийг Франц, Малайзын эрх баригчдаас шаардсан хэвээр байгаа юм.