Олон улсын мастеруудын анхдугаар наадам энэ сарын 11-13-ны өдрүүдэд нийслэл хотноо болох гэж байна.
Монголын спорт сонирхогч, мастеруудын холбооноос зохион байгуулж байгаа энэхүү наадамд ОХУ, БНХАУ, Герман, Франц, БНСУ, Тайвань, Монголын баг тамирчид хөлбөмбөг, ширээний теннис, талбайн теннис, шатар, кросс гүйлт, граунд гольфийн төрлүүдээр өрсөлдөх юм.
Тэмцээний нээлтийн ажиллагаа энэ сарын 11-ний 10.30 цагаас Спортын төв ордонд болно. Харин наадмын хүрээнд болох хөлбөмбөг, ширээний теннис, талбайн теннис, граундын гольфийн тэмцээнүүд "Хасу Мегаватт" компанийн “Эко спорт” цогцолбор дээр болох бол шатар, кросс гүйлтийн тэмцээн Тэрэлж дэх "Мидори" амралтанд зохино байгуулагдах аж.