Улсын Драмын эрдмийн театрын хамт олон Монголын төрөөс баримталж буй соёлын урлагийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хөдөө орон нутгийн иргэдэд мэргэжлийн урлагаар хүрч үйлчлэх, театрын урлагийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “УДЭТ-ын өдрүүд” аялан тоглолтыг 2002 оноос эхлүүлсэн билээ.
Уламжлал болсон энэхүү аялан тоглолтыг аймгуудын Засаг даргын тамгын газар, Боловсрол, соёл газар, театр, чуулгуудтай хамтран амжилттай зохион байгуулж байна.
“УДЭТ-ын өдрүүд” аялан тоглолт энэ сарын 9-нөөс 14-ний өдрүүдэд Өвөрхангай, Баянхонгор аймгуудад болох гэж байна. Энэхүү аялан тоглолтод Н.Ганхуягийн “Бүүвэй” бэсрэг уянгын драмын жүжиг, Дарио Фогийн “Чөлөөт хос” орчин үеийн жүжиг, С.Жаргалсайханы “Хэлж зүрхлээгүй хайр” орчин үеийн жүжиг болон К.Драгунская “Онц сурлагатнууд орохыг хориглоно” хүүхдийн жүжгүүд багтжээ.
Мөн аймаг бүрт уран бүтээлч-үзэгчдийн уулзалт ярилцлагыг зохион байгуулах юм байна.
“УДЭТ-ын өдрүүд” аялан тоглолтын хуваарь:
09.09 -нд Өвөрхангай аймгийн Хархорин суманд
09.10, 11-нд Арвай хээр сум.
09.12, 14-нд Баянхонгор аймгийн төвд.
09.13-нд Бууцагаан суманд тус тус тоглохоор болжээ.