Энэтхэгт 15 сая хүн Засгийн газрынхаа эдийн засгийг бодлогыг эсэргүүцэж, ажил хаялт зарлан жагсаал цуглаан хийжээ.
24 цагийн турш үргэлжлэх энэхүү жагсаалд нүүрс, нефть, цемент, нэхмэлийн болон бусад үйлдвэрийн ажилчид оролцож байгаа аж.
Нью-Дели, Калькутт, Ченнай, Бангалор, Мумбай зэрэг хотод өрнөсөн эсэргүүцлийн жагсаалд оролцогсод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хааж, эмх замбараагүй байдал үүсгэжээ.
Энэтхэгийн Засгийн газар шинэчлэлийн бодлого явуулж эхэлсэн нь бүх нийтийн ажил хаялт дэгдэх гол шалтгаан болжээ. Жагсагчид "Хувьчлалыг зогсоо", "Түүхий эдийг дамлан худалдахаа зогсоо" зэрэг шаардлага тавьж байгаа аж. Түүнчлэн үнийн өсөлтийг зогсоох, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авахыг тэд уриалсан байна.