Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн идэвхийг сэргээж, оролцогчдын дундаас шалгарагсдаас сонгон хамтлаг байгуулах зорилготойгоор “Хатан дуулал -2015” урлагийн наадмыг зохион байгуулахаар боллоо. Энэ сарын 5-7-ны өдрүүдэд болох тус наадам улсын хэмжээнд анх удаа болж байгаа гэдгээрээ онцлог юм.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн амьдралыг идэвхитэй байлгах үүднээс тэд өмнө нь “Тэргэнцэртэй гоо бүсгүй”, “тэргэнцэртэй иргэдийн парад” зэрэг олон үйл ажиллагаануудыг зохион явуулж байсан юм. Жилд нэг удаа болох энэ наадам хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгаалах өдөр болно. Одоогоор хот хөдөөгийн 100 гаруй авъяаслаг иргэн наадамдаа оролцохоор бүртгүүлсэн байна.