Монголын урлагийн зөвлөлөөс санаачлан АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран Америкийн “Норт вест данс прожект” компанийн аялан тоглолтыг нийслэлчүүдэд анх удаа толилуулахаар болжээ. Тодруулбал, “Нортвест данс прожект” компани нь Америкийн орчин үеийн бүжгийн хөгжлийг тодорхойлогч, дэлхийн шилдэг бүжиг дэглээчид, шилдэг бүжигчид нийлэн 175 шинэ бүтээлийг дэлхий дахинд толилуулсан байдаг байна. Энэ удаад Монголд 12 бүжигчний бүрэлдэхүүнтэйгээр ирж “Орчин үеийн бүжгийн үдэш” тоглолт зохион байгуулах юм. Тоглолт Дуурь бүжгийн эрдмийн театрын мэргэжлийн дуу бүжгийн чуулгын 100 гаруй залуу бүжигчид сургалт явуулах аж. Түүнчлэн “Норт вест данс прожект” компанийн мэргэжлийн гэрлийн дизайнер, тайзны менежер хамтран тайз, гэрлийн сургалтыг гэрлийн инженерүүдэд зохион байгуулах аж.