Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яамны санаачлага, санхүүжилтээр Монгол-Францын Төв, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадмыг энэ сарын 7-11 ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Энэхүү кино наадам олон улсын, франц, монгол гэсэн гурван төрлийн хөтөлбөрөөр үзэгчдэд хүрэх юм байна. Наадмын үеэр өнгөрсөн оны наймдугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд үзэгчдэд толилуулсан бүтээлүүдийг нийтэд хүргэх гэнэ.