Сонирхогчдын боксын Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсад үргэлжилж байна.
Тивийн аваргын энэ удаагийн тэмцээн нэлээд хатуу нөхцөлтэй зохин байгуулагдаж байгаа билээ.
Тодруулбал ирэх аравдугаар сард Катарын Доха хотноо болох ДАШТ-д оролцох тамирчид тивдээ эхний долдугаар байрт шалгарсан байх ёстой гэсэн шаардлагыг Олон улсын боксын холбоо тавьсан.
Тэгвэл ААШТ-д уг болзлыг Г.Ган-Эрдэнэ /49 кг/, Э.Идэрхүү /56 кг/, Д.Отгондалай /60 кг/, Б.Түвшинбат /69 кг/ нар биелүүлээд байгаа юм.
Сэтгэгдэл (2)