Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өчигдөр 20.00 цагт өөрийн твиттер хуудастаа барьцааны иргэдийг цаазалж буй видео бичлэгээ байршуулжээ.
Энэ талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Хэт даврагчид Иракаас барьцаалсан шийтийн урсгалын дөрвөн хүнийг тагнуул хийсэн хэмээн буруутгаж, амьдаар нь шатаасан байна. Барьцааны иргэдийн хөл гарыг холбон савлуурт дүүжлээд бинзен цацаж, галдан шатаажээ.
Тус бүлэглэл барьцааны иргэдтэй хэрцгий харьцаж, аминд нь хүрч байгааг НҮБ-ын дэргэдэх Хүний эрхийн байгууллагын удирдлагууд буруутгаж, “Нэгнээ хохироох хэрэггүй” гэж мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл (8)