“Босуул” уран сайхны кино нээлтээ хийгээд удаагүй байгаа билээ.
Кино найруулагч Ж.Сэнгэдоржийн энэхүү бүтээлд Ардын жүжигчин, найруулагч Г.Жигжидсүрэн, УГЗ, найруулагч Х.Дамдин, зохиолч Д.Төрмөнх нарын туршлагатай уран бүтээлч нар хамтран ажилласан юм.
Тэгвэл “Босуул” уран сайхны киног ирэх сард Солонгост болох “Мөнгөн бар” Олон улсын кино наадамд өрсөлдүүлэхээр болжээ.
Энэхүү наадам нь дөрвөн жилд нэг удаа болдог дэлхийн “А” зэрэглэлийн наадам аж. Одоогоор тус наадамд дэлхийн 140 орны 230 бүтээл өрсөлдөхөөр танилцуулгаа явуулаад байгаа юм байна.