Жан-Жак Анногийн бүтээл “Чоно сүлд” есдүгээр сарын 11-нээс эхлэн АНУ-ын кино театруудаар гарахаар боллоо. Тус кино хоёрдугаар сарын 19-нд нээлтээ хийснээс хойш 110.5 сая долларын орлого олж, Хятадын хамгийн өндөр орлоготой арван киноны нэг болсон юм. Мөн уг киног Хятадууд энэ оны Оскарын “Гадаад хэл дээрх шилдэг кино” төрөлд нэр дэвшүүлж магадгүй байна. Оскарт нэр дэвшүүлэх киног Хятадын Киноны товчооноос шийдэж, аравдугаар сарын нэгэнд албан ёсоор зарладаг юм байна.