Өчигдөр алан хядагч “Исламын улс” бүлэглэл Сирийн Алеппо хотын хойд хэсэгт орших стратегийн чухал хот Мареад дайрахдаа химийн зэвсэг ашигласан хэмээн “Telegraph” агентлаг мэдээллээ. Орон нутгийн тэмцэгчид болон эмч нар исламын хэт даврагчдыг химийн зэвсэг ашигласан нь гарцаагүй хэмээн буруутгаж байгаа юм.
Гэрчүүдийн мэдээлж буйгаар дайралтын дараа 20 гаруй энгийн иргэн амьсгалахад хүнд нөхцөлд орсон гэжээ. Гэхдээ энэ үеэр хүний амь эрсэдсэн явдал гараагүй байна. Хохирогчдыг эмнэлэгт хүргэн эмчилж эхэлжээ.
Сирийн Хүний эрхийг ажиглах комиссын мэдээлснээр “Исламын улс”-ынхны үлдээсэн сумнуудаас муухай үнэртэй хар өнгийн шингэн асгарсан гэлээ.
Нийгмийн сүлжээгээр химийн зэвсэгтэй хэмээн яригдаж буй сумнуудын нэг нь энэ.
Үүний өмнөхөн “Исламын улс” Сирийн хотод ийм зэвсэг ашиглан халдсан. Тэр үед 54 хүн амьсгалахад хүнд байдалд орсон нь өчигдрийн хохирогчдын шинж тэмдэгтэй таарч байгаа аж.
“Исламын улс” Мареа хотыг эзлэх гэж улайрч буй нь олон шалтгаантай аж. Нэгдүгээрт энэ нь Алеппо хотын хоёр дахь том хот гэнэ. Хоёрдугаарт стратегийн хувьд чухал ач холбогдолтой. Мареаг эзлэх юм бол Алеппогийн эргэн тойрон дахь засгийн газрын хүчийг багасгах боломж гарч ирэх аж. Нөгөө талаас АНУ, Туркын дэмжлэгтэй жийрэг бүсийн хилд илүү ойртох юм байна.
Г.Үжин