АНУ-ын Олимпийн хороо 2024 оны олимпийн наадмыг зохион байгуулах эрхийн төлөөх шалгаруулалтанд Лос-Анжелес хотыг санал болгохоор сонгожээ. Энэ тухай Лос-Анжелес хотын дарга Эрик Гарсетти мэдээлэхдээ “Энэ бол Лос-Анжелес яагаад үүсгэн байгуулагдсаны шалтгаан. Бидний хот бол дэлхийн хамгийн гайхамшигтай тайз юм” хэмээн хэлжээ.
Лос-Анжелес Хотын дарга Эрик Гарсетти улсынхаа нэрийн өмнөө өрсөлдөх болсноо зарлаж байна.
Лос-Анжелес олимп зохион байгуулахад нэр дэвшсэнээр тус хотод 6 тэрбум ам.долларыг зарцуулах эрх олдож байгаа юм.
Өмнө нь 1392 болон 1984 онуудад Лос-Анжелест олимпийн наадам болж байжээ. Тиймээс туршлагатай хотод 3 дахь удаагаа сонгогдох магадлал өндөр хэмээн үзэж байгаа юм.
Улсынхаа нэрийн өмнөөс нэрээ дэвшүүлэх эрхийн төлөө Бостон хот өрсөлдөж байсан юм. Гэвч хотын санхүүжилт муу болон иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсны улмаас өнгөрсөн долдугаар сард Бостон хот нэрээ татаж авсан. Ингэснээр Лос-Анжелес бараг л өрсөлдөгчгүйгээр ялалт байгуулсан нь энэ.
2024 оны олимпийн наадмыг зохион байгуулах хотыг 2017 онд Олон улсын Олимпийн хороо сонгох билээ. Одоогийн бадлаар Ром, Парис, Хамбург, Будапешт хотууд нэрээ дэвшүүлээд байна.
АНУ-ын хувьд хамгийн сүүлчийн зуны олимпийг Атланта хот 1996 онд зохион байгуулж байжээ. Харин өвлийнхийг 2002 онд Ютан мужийн Солт Лэйк хот зохион байгуулсан юм.
Г.Үжин