Баруун Африкт дэгдэн олон зуун мянган хүний аминд хүрсэн Эбологийн дэгдэлт ихэнх голомтдоо дахин гарахаа болиод байсан. Гэтэл өчигдөр Сьерра-Леонд Эболагаар дахин нэг хүн амиа алдсан талаар “BBC” агентлаг мэдээллээ.
Хойд Сьерра-Леонд амиа алдсан 65 орчим насны эмэгтэй Эболагаар халдварласан байсныг өрнгөрснийх нь дараа шинжилж илрүүлжээ. Тус улс өнгөрсөн долоо хоногт Эболагийн сүүлийн өвчтөнөө эмнэлгээс гаргаж, аймшигт өвчнөөс ангижирлаа хэмээн мэдээллэж байсан. Гэвч ангижраагүй байсан нь эмэгтэйн үхлээр нотлогдож байна.
Хохирогчтой ойр харилцсан хүмүүсийг тусгаарласан бөгөөд өвчний шинж тэмдэг илрэх эсэхийг ажиглаж байна. Түүнчлэн Сьерра-Леоны Эболад хариулах үндэсний төв эмэгтэйн амьдарч байсан Селла тосгоныг бүхэлд нь тусгаарлах эсэхээ хэлэлцэж эхэлжээ.
Хэрвээ энэ хэргээс хойш зургаан долоо хоногийн хугацаанд тус улсад Эболагаар хүн амиа алдахгүй болон нэмж өвчлөхгүй бол тус өвчин дэгдсэнд тооцохгүй юм байна.
Өвчин ид дэгдэж байх үед Сьерра-Леон хамгийн аюултай улсуудын нэг байсан бөгөөд долоо хоногт дунджаар 500 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж байжээ.
Г.Үжин