АНУ-ын цагдаа гараа өргөн аюулгүй гэдгээ нотолсон хүнийг буудан хөнөөсөн бичлэг олон нийтэд цацагдлаа. Энэхүү бичлэг цацагдсанаас хойш гэмгүй хүнийг буудан хөнөөдөг цагдаа нарын тухай шүүмжлэл дахин дэгдэхэд хүрсэн байна.
Хэрэг явдал АНУ-ын Техас мужид болжээ. Бичлэгийг Сан Антонио хотын орон нутгийн хэвлэл хийсэн бөгөөд цагдааг буудахаас өмнө хохирогч этгээд гараа өргөн зогсож байсан бөгөөд буудсаны дараа унаж буй нь дүрслэгджээ.
Хохирогчийг 41 настай Гилберт Флорес гэх эрэгтэй хэмээн мэдээлж байна.
Харин хүн буудан хөнөөсөн цагдаа өөрийгөө хамгаалсан тайлбар өгчээ. Тэрээр тэр эрэгтэй зэвсэгтэй байсан, эхлээд буугаа ашиглах гэж оролдсон учраас би бэлэн байсан гэжээ.
Сан Антонио хотын Бексар дүүргийн цагдаагийн газрын өмгөөлөгч Нико ЛаХүүд өөрийн албан хаагчийн тухай мэдээлэхдээ “Бичлэг хэцүү байдлыг үүсгэж байна. Хүмүүс цагдаа яагаад ингэсэн бэ гэдгийг бодохоос өмнө хэдхэн секундын бичлэгийг үзчихээд шууд л түүнийг буруутгахыг илүүд үзэж байна” гэжээ. Түүнчлэн хэргийн газарт цагдаа нар яах гэж очсон тухай талбарыг ч өгсөн байна. Гилберт Флоресыг гэр бүлийн шинжтэй маргааны үүднээс баривчлахаар очоод байжээ. Түүний гэрт толгойдоо хутгалуулан гэмтэл авсан хүүхэдтэй эмэгтэй байсан байна.
Хүн буудсан цагдаагийн хэргийг шалгаж эхэлсэн гэдгээ орон нутгийн Цагдаагийн газраас мэдээлжээ.
Хохирогчийн гэрийн гадаа
Жилийн өмнө АНУ-ын Миссури мужийн Фергьюсон хотод Майкл Браун гэх хар арьст хүүг цагдаагийн албан хаагч буудан хөнөөсний дараа олон арван удаа эсэргүүцлийн жагсаал гарсан. Майкл Брауны хэргийн дараа цагдаа сэжигтнийг санамсаргүйгээр буудан хөнөөсөн хэд хэдэн хэрэг гарснаар цагдаа нарыг камержуулах ажил ч эхэлсэн билээ.
Г.Үжин