“Google” компани өчигдрөөс эхлэн логогоо өөрчилжээ.
Тус компани 2013 оны есдүгээр сараас хойш ашигласан логогоо өөрчилж, дармал үсгээр, өмнөхөө бодвол арай бүдэг өнгөтэй болгосон байна.
Тухайлбал “G” болон “g” үсэг цэнхэр, “о” болон “e” үсэг улаан, “о” үсэг шар, “l” үсэг ногоон болж бүтээгдсэн байна.
Лого зохион бүтээгч Марк Синклер “Шинэ лого илүү боловсронгуй, хүмүүсийн нүдэнд хурдан дасахаар болсон. Бид цаг үедээ тохируулан логогоо өөрчилсөн. Шинэ лого өмнөхөөсөө илүү даруухан, том үсгээр бичигдсэн” гэж хэлжээ. Шинэ логог зөвхөн суурин компьютерээс орохдоо харах боломжтой аж. “Google” компани 1998 оноос хойш 10 удаа логогоо өөрчилж байгаа нь энэ аж.