Технологийн зах зээлд хүч түрэн орж ирсэн 3D принтерийн бүтээгдэхүүнүүдэд эргэлзэх тохиолдол элбэг байдаг. Гэвч Германы бохьны компани 3D хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлжээ. Тодруулбал, “Katjes” компани өнгөрсөн баасан гарагт дэлхийн хамгийн анхны 3D бохийг Берлинд худалдаалж эхэлсэн байна.
Компанийн төлөөлөгчдийн мэдээлснээр хэрэглэгчид өөрсдөө ямар бохьны найрлагыг сонгох боломжтой аж. Өөрөөр хэлбэл үйлчлүүлэгчид бохинд орох чихэрнүүдээс сонгох бөгөөд тэдгээрийг бохь болгоход ердөө 5 минут зарцуулдаг аж. Тиймээс шинэ бүтээлийг эхний ээлжинд кафе, зоогийн газруудаар худалдахыг илүүд үзсэн байна.
3D бохь 5 доллар 60 центээр худалдаалагдаж байгаа юм. Энэ нь ганц бохьны хувьд өндөр үнэ ч гэлээ найрлагыг өөрөө сонгож буй гэдгээрээ онцлог хэмээн компанийнхан мэдээллээ.
Бохьны хэлбэрийг үйлчлүүлэгчийн хүсэлтээр гаргаж байгаа бөгөөд хүсвэл идсэн ч эрүүл мэндэд хоргүй гэсэн байна.
Г.Үжин