Болгар улсын Пловдив хотноо наймдугаар сарын 24-нөөс 30-ны хооронд Олон улсын таеквондогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрсөн билээ.
19 дэх удаагийн уг тэмцээнээс Монгол Улсын шигшээ багийн тамирчид нийт таван медаль хүртсэн байна.
Тэмцээнд тамирчин Ж.Баттулга оролцсон төрөлдөө алтан медаль, М.Мөнхжаргал мөнгөн медаль хүртсэн бол эмэгтэй баг тамирчид /Г.Уранбилэг, М.Мөнхжаргал, С.Будхүү, Ц.Дэлгэрцэцэг, Т.Ариунзаяа, Б.Отгонцэцэг/ алтан медаль, эрэгтэй баг тамирчид /Б.Мөнх-Оргил, Э.Энхтөр, Ж.Баттулга, Б.Даваажамц, Р.Сайханжаргал, А.Дөлгөөн нар/ мөнгөн медаль, хосен сүлийн төрөлд мөнгөн медаль /Б.Бишгарав, Х.Жандос, Б.Отгонбаяр, Ц.Галсантогтох/ хүртэж багийн дүнгээр Дэлхийн 81 орноос 2 алт 3 мөнгөн медалиар IV байранд шалгарсан юм.