Монголын Залуучуудын Холбоо, Нийслэлийн Замын цагдаагийн газар, Залуу дугуйчин клуб, Nice bike клуб хамтран шинээр баригдсан бүх унадаг дугуйн зам дээр талархлын парад хийхээр болжээ.
“Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Дүнжингаравын урд зам, Архангай, Орхон, Ховд аймаг, мөн зуслангийн зарим чиглэлд хүртэл унадаг дугуйн замтай болсон байна.
Тиймээс унадаг дугуйн зам барьж бүтээн байгуулалт хийсэн байгууллагууддаа дугуйчид талархлаа илэрхийлэн ийнхүү дугуйн парад зохион байгуулахаар болсон аж.
Мөн унадаг дугуйн замтай болсон Архангай, Орхон, Ховд зэрэг аймагт унадаг дугуйн парад хийхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл (2)