Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулж өнгөрсөн сарын 30-нд ӨМӨЗО-ын Хөх хотноо Монгол, Хятад, Орос 3 улсын уран бүтээлчдийн “Хамтын ялалт” нэртэй уран зураг болон гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо.
Энэхүү арга хэмжээний нээлтэд Монгол Улсаас Хөххотод суугаа Ерөнхий консулын газар, Монголын Урчуудын эвлэлийн хорооны гишүүн уран бүтээлч, цэргийн түүх судлаач нар, хятадын талаас Өвөрмонголын Соёлын тэнхим, Музей, Утга зохиол, урлагийн холбоо, Баяннуур хотын Суртал, ухуулгын хэлтэс болон бусад соёл урлагийн холбоо, нийгэмлэгийн төлөөлөл уригдан оролцов.
Үзэсгэлэнд Чөлөөлөх дайн, Халхын голын байлдаан болон цэргийн сэдэвт баримтат кино, уран зураг, гэрэл зургаас бүрдсэн нийтдээ 200 орчим бүтээлийг дэлгэн үзүүлэв. Арга хэмжээ 7 хоногийн туршид үргэлжилнэ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)