Хятад Шаньдун мужийн Дунин хотноо байрлах нэгэн үйлдвэрт хүчтэй дэлбэрэлт болжээ.
Дэлбэрэлт орон нутгийн цагаар өчигдөр 23.25 цагт болсон тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ.
Дэлбэрэлтийн үеэр хүний амь нас эрсдээгүй хэмээн хотын цагдаагийн газраас мэдээлсэн байна.
Түүнчлэн "Дэлбэрэлтийн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа. Дэлбэрэлт болох үед үйлдвэрт 50 гаруй ажилчин байсан гэсэн. Тэдэнтэй холбоо тогтоохоор ажиллаж байна. Өнөөдөр 11.00 цагт химийн шинжээчид дэлбэрэлт болсон үйлдвэрт ирэх болно” хэмээн мэдээлжээ.
Сэтгэгдэл (1)