“Ахлах сургууль” уран сайхны кино маргааш албан ёсны нээлтээ хийнэ.
Энэхүү кино нь LAMSAN продакшны анхны уран бүтээл бөгөөд “Төгс хөгжлийн гүүр” ТББ-ын тэргүүн Ж.Буянтөгс бодит амьдралаас сэдэвлэн, өөрийн шавь Батцэцэгтээ зориулан энэхүү кино зохиолыг бичиж, продюссерээр давхар ажилласан байна.
Үе үеийн хүүхэд залууст эцэг эхээ хайрлаж хүндлэх хүмүүжлийг кино урлагаар дамжуулан хэлэхийг оролдон бүтээлээ туурвижээ.
Харин бусад уран бүтээлчдийн хувьд СТА Г.Ган-Очир бүжиг дэглээчээр, ерөнхий продюссерээр Б.Янжмаа, найруулагчаар Ө. Бат-Эрдэнэ, ерөнхий зураглаачаар Д.Алтантулга /LAMSAN продакшн/ нар ажилласан байна.
Мөн кино нэг жилийн өмнөөс хийгдсэн ба нээлт маргааш буюу шинэ хичээлийн нээлттэй цуг ӨРГӨӨ-1 кино театр дээр 14,00 цагаас мөн ӨРГӨӨ -2 кино театра дээр 18 цагаас тус тус нээлтээ хийх аж.