БНСУ-ын Инчон хотноо зохион байгуулсан бүжгийн спортын тэмцээнд Дорнод аймгийн “Дорнын солонго” бүжгийн дугуйлангийн сурагчид тэргүүн байр эзэлж, алтан медалийн эзэн болжээ.
Уг тэмцээнд БНСУ, Монгол, Хятадын 800 гаруй спорт бүжгийн тамирчин оролцсон байна.
Олон үндэстний бүжгийн төрөлд 40 гаруй хамтлаг оролцжээ. Мөн гоцлол бүжгийн төрөлд тус дугуйлангийн бүжигчин Б.Оргилмаа мөнгөн медаль хүртсэн бол бүжгийн спортын өсвөр насны төрөлд хамтлаг бүжгээр дэд байр, Хосын төрөлд алт, хүрэл медаль, охидын ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртжээ.
Сэтгэгдэл (4)