Япон улсын Засгийн Газраас Олимпийн цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажилд төлөвлөөд байсан 2.8 тэрбум ам.долларын төсвийн хэмжээг багасгаж 1.3 тэрбум ам.доллар болгон баталсан байна.
Ингэснээр өмнө нь 80000 хүний суудалтайгаар баригдах гэж байсан цэнгэлдэх хүрээлэнг одоо 68000 хүний суудалтайгаар багасган барихаар болсон байна.
Тус улсын Засгийн Газраас шинээр батлагдсан төсвийн дагуух барилгын тендерийг зарлахаар төлөвлөж байгаа талаараа мөн мэдэгдсэн байна. Өчигдөр мөн Токиогийн Олимпийн наадмыг зохион байгуулагчдын зүгээс тус наадмын билэг тэмдгийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн байна.
Энэ үеэр Олимпийн наадмын зохион байгуулагчдын зүгээс Бельгийн театрын логотой төстэй болсон Кенжиро Саногийн бүтээлийг үнэхээр "эх загвар" мөн хэмээн мэдэгдсэн байна. Албаныхан Токиогийн Олимпийн наадмын бэлгэ тэмдгийг Бельгийн театрын логотой төстэй зүйл байхгүй хэмээн мэдэгдсэн байна. Бельгийн театрын бэлгэ тэмдгийг урласан дизайнер Оливье Дебби ОУОХ-нд 2020 оны Токиогийн Олимпийн наадмын бэлгэ тэмдгийг цуцлах, эсвэл өөрчлөх хүсэлтийг тавьсан юм. Үнэхээр бүтээлийн хулгай болсон эсэх талаарх шүүхийн урьдчилсан шинжилгээ ирэх 9 дүгээр сарын 21-ээс Бельги улсад эхлэхээр болсон байна.