Дэлхийн тусгай олимпийн Зүүн азийн бүсийн удирдлагын хурал энэ сарын 2-5-ны хооронд Монгол Улсад болох гэж байна.
Үүнтэй холбогдуулан Дэлхийн тусгай олимпийн гүйцэтгэх захирал Жанет манай улсад айлчлах юм.
Зүүн азийн тусгай олимпийн хорооны хурлын нээлт маргааш буюу энэ сарын 1-нд өглөө Шангри Ла зочид буудалд 09:00 цагаас эхлэх аж.
Дашрамд сонирхуулахад манай улс анх удаа дэлхийн тусгай олимпт оролцож, 10 гаруй медалийг Лос Анжелес хотоос авч ирсэн билээ.