Йемен улсын Аден боомт хотын аюулгүй байдлын албаны даргыг буудан хороосон хэрэг өчигдөр гарсан байна.
Орон нутгийн аюулгүй байдлын албаны дарга, генерал Абдел Хаким Аль Санедиг хороосон хэргийг үйлдсэн этгээдийг олж тогтоогоогүй байгаа ч албаныхан энэхүү хэрэгт Аль Кайда бүлэглэлийг буруутай хэмээн үзэж байгаа талаараа хэлсэн байна. Учир нь хэргийг үйлдсэн этгээд мотоцикл сайн эзэмшсэн, явж байхдаа буудан байгаа оносон зэргээс нь үзэхэд тусгайлан бэлтгэгдсэн гэдгийг харуулсан хэмээн "BBC" агентлаг мэдээлжээ.
Мөн Аль Кайда бүлэглэл өмнө нь хэд хэдэн удаа мотоциклтой халдлагыг үйлдэж байсан нь мөн ингэж үзэх шалтгаан болсон байна. Энэхүү аллага тус улсын өмнөд хэсэг дэх Аль Кайда бүлэглэлийн зүгээс үйлдэх халдлагын тоо ихсэж байгаагийн нэг илрэл боллоо.