Ойролцоогоор хоёр долоо хоногийн өмнө Бангкок хотноо халдлага гарч олон арван хүн амь насаа алдсан билээ. Өнгөрсөн хугацаанд цагдаа нар хэргийн эздийг эрэн хайж байсан юм. Тэгвэл өчигдөр халдлага үлдсэн хэрэгт нэг эрэгтэйг сэжиглэн баривчилсан нь мөрдөн байцаалтын хамгийн дэвшилттэй ажиллагаагаар нэрлэгдэж байна.
Тус хотын цагдаа болон тусгайгийнхан Бангкок хотын зүүн хэсэгт байрлах сэжигтний гэр лүү дайран орж баривчилсан байна. Энэ талаар тус улсын бүх телевизийн сувгууд өчигдөр мэдээлжээ.
Холбогдох албаныхан сэжигтэн Турк Улсын иргэн бөгөөд 28 настай Адем Карадаг гэх этгээд аж. Түүнийг Тайландын гэмт бүлэглэлийн гишүүн хэмээн мэдээлж байгаа бөгөөд 2014 оны нэгдүгээр сараас хойш Тайландад амьдарч байсан гэхээс өөр мэдээллийг хэвлэлийнхэнд өгсөнгүй.
Сэжигтний орон сууцаас олдсон тэсрэх бөмбөг хийхэд ашиглагддаг бодисууд 8 дугаар сарын 17-ны дэлбэрэлтийн тэсрэх бодистой яг таарч байгаа талаар цагдаагийнхан мэдээлсэн байна.
Хоёр долоо хоногийн өмнө Бангкок хотын төвд орших Ераван бунхны ойролцоо болсон дэлбэрэлтийн улмаас 20 хүн амь үрэгдэж, 120 гаруй хүн бэртэж гэмтсэн ба тэрхүү халдлагаас нэг хоногийн дараа ахин нэг дэлбэрэлт үйлдэгдсэн ч ямар нэгэн хохирол гараагүй билээ. Эдгээр дэлбэрэлтүүдийн улмаас тус хотын оршин суугчид болон олон мянган жуулчдын аюулгүй байдал өндөрт тавигдахад хүрээд байгаа юм.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)