Энэ сарын эхээр Египетийн Ерөнхий сайд Алексис Ципрас огцорч буйгаа мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан Египетийн Сонгуулийн Хороо парламентын сонгуулийн товыг зарлалаа.
Сонгуулийн хорооны дарга Айман Аббасын хэлснээр тус улсын парламентын сонгуулийн эхний үе шат ирэх 10 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд явагдахаар болжээ. Эдгээр өдрүүдэд парламентын гишүүдийн тал хувийг сонгох юм байна. Харин сонгуулийн хоёрдугаар шат ирэх 11 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, энэ үеэр үлдсэн нэр дэвшигчдийг сонгох санал хураалтыг явуулахаар төлөвлөжээ.
Хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа тус улсын иргэдийн саналыг эхний шатанд 10 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд, хоёр дугаар шатны санал хураалтыг 11 дүгээр сарын 21 болон 27-ны өдөр явуулахаар болсон байна.
Египет улсын хувьд хууль тогтоогч байгууллагагүйгээр 3 жилийн нүүрийг үзэж байгаа ба энэ хугацаанд тус улсын Ерөнхийлөгч Абдел Фаттах Эл Сисси хууль тогтоох эрхийг гартаа барьж байсан билээ. Тэрээр тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойшхи жил гаруйн хугацаанд олон арван хууль, тогтоомжийг Ерөнхийлөгчийн зарлиг байдлаар батлан гаргасан юм.
Сэтгэгдэл (1)