ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ирэх есдүгээр сарын 3-нд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо зохион байгуулагдах агуу их ялалтын 70 жилийн ойн баярт оролцохоор болсноо албан ёсоор мэдэгдсэн байна.
Тэрбээр парадад оролцохоос гадна Си Зиньпинийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийхээр төлөвлөжээ.
Парадын үеэр Путин, Си дарга болон Хятадын ард түмэнд зориулж хятад дуу дуулахаар болсон хэмээн БНХАУ-д суугаа ОХУ-ын Элчин сайд Андрей Денисов сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
Тэрбээр энэ үеэрээ “Ерөнхийлөгч үнэхээр хичээж байгаа. Тэрбээр Хятадуудад ямар нэгэн байдлаар гэнэтийн бэлэг барихыг хүссэн” хэмээжээ.
Сэтгэгдэл (13)